Контент руу очих
Google Play Тоглоом
Үндсэн агуулгын эхлэл.
Google Play Тоглоом

Хөдөлгөөнт төхөөрөмж, PC дээр саадгүй тоглоорой

Тоглоомоо олох

Хөдөлгөөнт төхөөрөмж, PC дээрх дэлхийн хэмжээний 200,000-с олон тоглоомын каталогийг судалж, өөрт тохирох тоглоомыг олоорой

Урамшуулал цуглуулах

Та тоглоомын худалдан авалтад ашиглаж болох Google Play Points1 цуглуулж, Points-н гишүүний хувиар онцгой хөнгөлөлт аваарай

Тоглоомын шинэчлэлт авах

Таны дуртай тоглоомуудын шинэчлэлт, таны өөрийн тоглолтын амжилт гээд бүгд дөхөм хэрэглэж болох Та табд нэг дор байна2

Та үргэлжлүүлсний дараа PC дээрх Google Play Тоглоомд зориулсан имэйл авна
Нэмэлт мэдээлэл авах бол гүйлгэнэ үү

Төхөөрөмжүүд дээрээ саадгүй тоглох

Тоглоомын сан, явцаа синк хийгээрэй3. Ингэснээр та явж байх зуураа утсан дээрээ эсвэл PC дээр илүү том дэлгэц, илүү сайн удирдлагатайгаар тоглож байгаагаас үл хамааран орхисон газраасаа үргэлжлүүлэх боломжтой.

Өөрт тохирох тоглоомыг олоорой

Хөдөлгөөнт төхөөрөмж, PC дээр 200000-аас олон тоглоомтой тул Google Play Тоглоом дээр хүн бүрд тохирох тоглоом бий. Тоглоом бүрийн талаарх зөвлөмж, баялаг мэдээлэл авч, танд дараа нь ямар тоглоом таалагдахыг мэдэж аваарай. Хөдөлгөөнт төхөөрөмж, PC дээр тоглох боломжтой тоглоомуудыг сонирхоорой.

Play Points-н санал
Play Points
Шагнал, урамшуулал
Зоос
Тэмдэг

Урамшуулал автлаа тоглоорой

Google Play-н урамшууллын хөтөлбөр Google Play Points-р та хөнгөлөлт, тоглоомын зүйлд ашиглаж болох оноо, урамшуулал авах боломжтой дараагийн түвшний урамшууллын түгжээг тайлаарай. Та илүү их Play Points цуглуулах тусам илүү гайхалтай, урамшуулал, хөнгөлөлт, мөнгөөр худалдан авах боломжгүй хэрэглээний түгжээг тайлна. Одоо нэгдэх1.

Алгасаагүй тоглосон хоног
Хөнгөлөлт
Тоглоом
Амжилттай даалгавар гүйцэтгэл

Тоглоомын эмхэлсэн мэдээлэл

Та таб нь таны Тоглогчийн профайлын гол зүйл юм. Та хүссэн үедээ хөдөлгөөнт төхөөрөмж дээрх профайлын дүрс тэмдэг дээр товшиж Та табаас Тоглогчийн профайл руу хялбархан шилжих боломжтой. Та хөдөлгөөнт төхөөрөмж, PC дээрх нэг профайлаар тоглоомуудынхаа статистик, алгасаагүй тоглосон хоног, явц, амжилттай даалгавар гүйцэтгэлийг хялбархан хянах боломжтой. Амжилт, ялалт бүрийг бүгдийг нь энд алдаршуулаарай.

Тоглоомд байхдаа мэдээлэлтэй байгаарай

Google Play Тоглоомын Gemini Live-тай туслах самбар нь танд статистик, амжилттай даалгавар гүйцэтгэл, зөвлөгөөнд тоглоомоосоо гарахгүйгээр хялбархан хандах эрх өгдөг тоглоомын дэмжигч юм. Та мөн тоглож байхдаа Gemini Live-с бодит цагийн харилцан ярианы удирдамж авах боломжтой. Туслах самбарыг зөвхөн Google Play-с татсан тоглоом тоглож байхад ашиглах боломжтой бөгөөд удахгүй хөдөлгөөнт төхөөрөмж дээр гарна.

Google-р тоглоомоо хамгаалаарай

Хөдөлгөөнт төхөөрөмж, PC дээр Google-н аюулгүй байдал, хамгаалалтын тусламжтай итгэлтэйгээр тоглоорой. Google Play таны өгөгдөл, төхөөрөмжийг аюулгүй байлгахад туслахын тулд санал болгодог тоглоом бүр дээрээ 10,000-с дээш аюулгүй байдлын шалгалт явуулдаг.

Түгээмэл асуудаг асуултууд

Google Play Тоглоом төхөөрөмж хоорондын тоглолтыг илүү саадгүй болгож гар утас, таблет, PC дээрх тоглоомыг түвшин ахиулдаг. Хэрэглээнд хөдөлгөөнт төхөөрөмж, PC-д зориулсан нэг тоглогчийн профайл, төхөөрөмжүүд дээр тоглох боломжтой тоглоомуудын том каталог, тоглох үедээ авах боломжтой урамшуулал, тоглоомын цэгцэлсэн мэдээлэл, Gemini Live-тай Google Play Тоглоомын Туслах самбар, танд тоглоомоосоо гарахгүйгээр мэдээлэлд хялбар хандах эрхийг өгдөг тоглоомын дэмжигч багтдаг. Та таб, Туслах самбар нь эхлээд хөдөлгөөнт төхөөрөмж дээр шинээр гарна.
Хөдөлгөөнт төхөөрөмж дээр эхлүүлэхийн тулд:
  1. Android дээр Google Play Store аппыг нээнэ үү
  2. Профайл зураг дээрээ товшино уу
  3. “Google Play Тоглоомд нэгдэх” дээр товшино уу
  4. Тоглогчийн профайл үүсгэх алхмуудыг дагана уу.

Та мөн өөрийн PC-р дамжуулан Google Play Тоглоомд нэгдэх боломжтой:
  1. Windows компьютер, зөөврийн компьютер дээрээ Google Play Тоглоомыг татна уу
  2. .exe файлыг нээж, дэлгэцийн зааварчилгааг дагана уу
  3. PC дээрх Google Play Тоглоомоор дамжуулан бүртгэлээ тохируулбал таны Google Play Тоглоомын профайлыг автоматаар тохируулна. Тохируулж дууслаа.

Нэмэлт мэдээлэл авах бол манай Тусламжийн төвийн нийтлэлийг сонирхоорой. PC дээрх Google Play Тоглоомыг 140-өөс олон бүс нутагт ашиглах боломжтой. Эдгээр бус нутагт байгаа эрх бүхий төхөөрөмжтэй хүн PC дээр тоглох боломжтой.
Тийм. Та Android хөдөлгөөнт төхөөрөмжгүйгээр ч Google Play Тоглоомыг Windows PC төхөөрөмж дээрээ ашиглах боломжтой. iOS хөдөлгөөнт төхөөрөмж дээр тоглох боломжтой олон тоглоомыг мөн PC дээрх Google Play Тоглоом дээр тоглох боломжтой.
Та нэг Google Бүртгэлд нэг л тоглогчийн профайл тохируулах боломжтой. Хэрэв та олон Google Бүртгэлтэй бол олон тоглогчийн профайл үүсгэх боломжтой.
Үгүй, та хөдөлгөөнт төхөөрөмж, PC дээр Google Play Тоглоомыг ашиглахын тулд төлбөр төлөх шаардлагагүй. Гэсэн хэдий ч та тоглоом тоглож байхдаа тоглоом, тоглоомын зүйлд мөнгө төлөх шаардлагатай байж болзошгүй.
Бид янз бүрийн төхөөрөмжүүд дээр тоглох боломжтой маш олон төрлийн тоглоомын сонголтыг танд санал болгож байна. Хөдөлгөөнт төхөөрөмж, PC дээр юу тоглож болохыг судлаарай.
Android хөдөлгөөнт төхөөрөмж дээрээ тоглоом суулгахын тулд Google Play Store-г нээж, тоглоом хайгаад, “Суулгах” дээр товшино уу. PC дээр тоглоом суулгахын тулд Google Play Тоглоомыг PC дээрээ тохируулсны дараа тоглоом хайгаад, “Суулгах” дээр товшино уу.
Хэрэв та Google Play Тоглоомд нэгдэхгүй бол Android хөдөлгөөнт төхөөрөмж дээрээ Та таб, Play Тоглоомын Туслах самбар зэрэг зарим онцлогт хандах эрхгүй байх болно.
Google Play Тоглоомын профайлаа хэрхэн устгахыг эндээс мэдэж авна уу.
Таны PC эдгээр доод шаардлагад нийцэх ёстой:
  • Windows 10 (v2004)
  • 10 ГБ-ын хадгалах сангийн сул зайтай Solid State Drive (SSD)
  • IntelⓇ UHD Graphics 630 GPU эсвэл дүйцэхүйц
  • 4 биет цөмтэй CPU
  • 8 ГБ RAM
  • Windows-н админ бүртгэл
  • Техник хангамжийн виртуалчлал асаалттай байх ёстой

Google Play Тоглоом

Тулаанд нэгдээрэй

Та үргэлжлүүлсний дараа PC дээрх Google Play Тоглоомд зориулсан имэйл авна